Дэлхийн хамгийн том бэрхшээл ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ байх болно

Дэлхийн хамгийн том бэрхшээл ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ байх болно

Дэлхийн хамгийн том бэрхшээл ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ байх болно

 

Барууны орнууд сүүлийн 15 жилийн хугацаанд дөрөв дэх хямралтай нүүр тулж байна. 2007-2008 оны санхүүгийн хямралыг Европын өрийн хямрал дагалдаж, эрчим хүчний хямрал нэмэгдсэнээр дэлхий нийт тахал өвчнийг даван туулж чадсангүй. Мөн Еваопын холбооны албаны хүмүүсийн үзэж байгаагаар хямрал үргэлжилж магадгүй гэнэ. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тэмдэглэснээр, тус холбооны өнөөгийн эрчим хүчний хямрал эдийн засаг, нийгмийн хямрал болж хувирах эрсдэлтэй аж.

 

ТЭГВЭЛ ӨНӨӨГИЙН ХЯМРАЛЫН ӨРТӨГИЙГ ЭДИЙН ЗАСАГЧИД ХЭРХЭН ТООЦООЛЖ БАЙНА ВЭ

 

1999 онд үл хөдлөх хөрөнгийн хямралын хариуд Японы Төвбанк зээлийн хүүг тэг хүртэлх хувиар бууруулах нь хамгийн зөв радикал алхам гэж үзэж байсан юм.

Монетаризмыг үндэслэгч, Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридман 60 жилийн өмнө “Инфляц бол үргэлж, хаа сайгүй байдаг мөнгөний үзэгдэл юм” гэж хэлсэн байдаг. Мөнгөний нийлүүлэлт үйлдвэрлэлийн хэмжээнээс шалтгаалж үнэ өсдөг гэдгийг тэрбээр нотолсон. Гэсэн хэдий ч Европ, АНУ-ын инфляцын эргэлтийг сулруулах цорын ганц шалтгаан нь мөнгөний хүчин зүйл биш юм.  Ерөнхийдөө эрчим хүчний салбарт үүссэн хямрал нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөлж байгаа юм.

ОХУ-ын эрчим хүчний томоохон “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечиний хэлснээр, энэ нь барууны орнууд чулуужсан түлшнээс татгалзах сонирхолтой байгаатай холбоотой гэнэ.

Жил бүр дэлхийн эдийн засаг 600 орчим экзоуль  эрчим хүчийг хэрэглэдэг. 2007 оноос хойш энэ хэмжээ 25 хувиар өссөн байна. Хүн амын өсөлт нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг юм. 2050 он гэхэд дэлхий дээр хоёр тэрбум хүн амьдрах болно.

Үүний зэрэгцээ 10 тэрбум хүний амьжиргааг хангах хэмжээний  эрчим хүч  одоогийнхоос 47 хувиар илүү байх болно. Чулуужсан түлш нь эрчим хүч үйлдвэрлэх үндсэн нөөц хэвээр байна. Дэлхийн эрчим хүчний балансын 31 хувь газрын тос, 27 хувь нүүрс, 25 хувийг байгалийн хий бүрдүүлдэг. Бусад төрлийн түлш цөмийн болон усан цахилгаан станц, түүнчлэн сэргээгдэх эх үүсвэр 20-иос бага хувийг эзэлдэг. Гэсэн хэдий ч чулуужсан түлшинд суурилсан эрчим хүч үйлдвэрлэх нь агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын гол эх үүсвэр юм.

Эрчим хүчний нөөц, эрчим хүчний тэнцвэрт байдал хэрхэн бүрэлдэхийг урьдчилан таамаглахдаа олон улсын байгууллагууд, эрчим хүчний компаниуд, аналитик агентлагууд бүгд 2050 он гэхэд дэлхий нийт нүүрстөрөгчийн хийг саармагжуулахыг эрмэлзэж байна гэсэн таамаглалыг үндэслэдэг. 110 гаруй улс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Гэсэн хэдий ч 2050 он гэхэд сэргээгдэх эх үүсвэрийн дөнгөж 35 хувийг  сэргээгдэх эрчим хүч эзэлнэ гэсэн таамаг байна. Харин үлдсэн 65 хувийг чулуужсан түлш нөхөхөөр байгаа аж.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0