Их Британид Украины орон гэргүй дүрвэгчдийн тоо өсөж байна
Их Британид Украинаас ирсэн орон гэргүй дүрвэгчдийн тоо нэг сарын дотор 30 хувиар нэмэгджээ. Шалтгаан нь тэднийг гэртээ байрлуулах хүсэлтэй британичуудын тоо буурсантай холбоотой гэж “The Times” хэвлэлд бичжээ.
“Украинд зориулсан орон гэр” хөтөлбөрийн хүрээнд Украины дүрвэгчдийг дор хаяж зургаан сар гэртээ байрлуулж, тусламж үзүүлсэн Британийн гэр бүлд сард 350 фунтийн дэмжлэг үзүүлдэг байна. Гэсэн хэдий ч энэ хугацаа нь дууссан Украины иргэд орон байр хайх нь огцом ихэсжээ. Албан ёсны мэдээллээр, Украинаас ирсэн хоёр мянга гаруй гэр бүл болон 900 хүн орон гэргүй болоод байна. Нэг сарын дотор энэ тоо 800-аар өсжээ.
Үүнтэй холбогдуулан Орос сууц, нийтийн аж ахуйн сайд Майкл Гоув Украины дүрвэгсдийг хүлээн авч буй гэр бүлд үзүүлэх дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг судалж байна.