Хятадын цэнэглэдэг машин Парисын үзэсгэлэнд олны анхааралд хүрлээ

Хятадын цэнэглэдэг машин Парисын үзэсгэлэнд олны анхааралд хүрлээ

    Парисын олон улсын автомашины 2022 оны үзэсгэлэнд 10-р сарын 17-ний өдөр хэвлэл мэдээллийн анхны нээлт болж, машины үйлдвэрлэл борлуулалтын үйлчилгээ хийгээд шинэ эрчим хүчний холбогдох салбарын 100-аад аж ахуйн нэгж хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

   Энэхүү автомашины үзэсгэлэн  нь автомашины салбарт тулгарч буй хувьсгалт шинэчлэлийг харуулах зорилготой юм.  Цахилгаан эрчим хүч, холимог хөдөлгүүрээс устөрөгч түлш болон  ирээдүйн зураг төсөл, автомашины технологи, ухаалаг аялал, автомашины үйлдвэрлэл борлуулалтын үйлчилгээ болон шинэ эрчим хүчтэй холбогдох салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.  

   Хятадын машин үйлдвэрлэлийн BYD компани стратегийн хамтрагч түншүүдтэйгээ цуг мэдэгдэхдээ, "Бид цахилгаан машинаа цэнэглэх талаар дэлхийд шилдэг үйлчилгээ үзүүлэх болно. Европын хэмжээнд BYD маркийн машинтай хүмүүст 300 мянга орчим цэнэглэх төхөөрөмж дагалдуулж, хэрэглэх эрхээр нь хангана" гэжээ.

   Үзэсгэлэнд амжилттай оролцсон Хятадын цэнэглэдэг машинууд Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татав. “The Echo” сонины нийтлэлд тэмдэглэхдээ, "Хятадын цэнэглэдэг машины олонх аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн асар их туршлагатай болж, дотоодын аварга том зах зээлээ ашиглан ханган нийлүүлэлтийн хүчирхэг том гинжин хэлхээг байгуулсан байна. Европт хятад машины хэлбэр хийц шилдгээр нэрлэгдэж, “Мөргөж гэмтээх хэмжилт туршилт”-ыг амжилттай даван гарснаас гадна алдартай загвар зохион бүтээгчдийн зураг төслөөр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Хятадын цэнэглэдэг машинууд боломжийн үнээр зах зээлд гарсаар байна" гэжээ. 

Парисын олон улсын автомашины үзэсгэлэн нь хоёр жилд нэг удаа болдог. Энэ Жилийн үзэсгэлэн нь нэг долоо хоног үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчдын төсөөлснөөр, сонирхогчдын тоо давхардсан тоогоор 300 - 400 мянгад хүрчээ. 

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0