Евфрат мөрний гүүрнүүдийг сэргээн босгохыг уриалжээ

Евфрат мөрний гүүрнүүдийг сэргээн босгохыг уриалжээ

Сирийн Дейр-эз-Зор мужийн Евфрат мөрний эргүүдээр оршин суудаг овог аймгуудын шейхүүд АНУ тэргүүтэй эвслийн цэргүүдийн нураан сүйтгэж байсан гүүрнүүдийг сэргээн босгохыг шаардсан жагсаал цуглаан хийжээ. Энэ тухай аймгуудын тэргүүлэгч Абу Абдель Кайлат мэдэгдсэн байна.
“Эвслийн цэргүүд баруун, зүүн эргүүдийг холбосон бүх гүүрийг нураасан. Тийм учраас бид гүүрийг даруй сэргээн босгохыг Сирийн засгийн газар, Оросын цэргийн командлал болон терроризмтай тэмцэх эвслээс хүсч байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
Жагсаал цуглаанд оролцогчдын ярьж байгаагаар, зүүн эргийн оршин суугчид эргийн нөгөө талд байрладаг эмнэлэгт хүрэхийн тулд нэлээд цагийг зарцуулдаг аж. 

ДЕЙР-ЭЗ-ЗОР. /ТАСС/. 
МОНЦАМЭскачать dle 12.0