С.Энхболд: 40 сорьцын 80 хувьд нь омикрон ВА.5.2 илэрсэн

С.Энхболд: 40 сорьцын 80 хувьд нь омикрон ВА.5.2 илэрсэн

С.Энхболд: 40 сорьцын 80 хувьд нь омикрон ВА.5.2 илэрсэн

 

Коронавируст халдварын цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар Түр хорооны хуралдааны үеэр эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улсад коронавируст халдварын дэгдэлтийн таван удаагийн давлагаа бүртгэгдсэн ба Альфа, Дельта, Омикрон ВА1, ВА2, ВА5 хувилбаруудаар үүсгэгджээ.

КОВИД-19-ийн хувилбарын тандалтыг түүвэр аргаар долоо хоног бүр хийж бүрэн генийн дараалал (NGS) тогтоох шинжилгээний дүн болон тархвар судлалын талаар мэдээллийг ДЭМБ-д мэдээлж хэвшсэн. Хувилбарын тандалтаас харахад есдүгээр сард авсан 40 сорьцын 32 буюу 80 хувь нь Омикрон ВА.5.2 илэрсэн байна. Ямар нэгэн хариу арга хэмжээ, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт ороогүй тохиолдолд тохиолдлын тоо дунджаар 10 хоногт хоёр дахин ихсэх төлөвтэй байна.

2022-2023 оны улирлын томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг гаргаж бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа” гэлээ.

скачать dle 12.0