Имартын хамт олон “Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд бяцхан иргэдээ баярлууллаа
Имарт ХХК 2016 онд анхны салбараа нээсэн цагаас эхлэн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэдийг дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Баянзүрх дүүрэгт нийт 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдгаас 800 гаруйн нийгмийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд юм. Эдгээр хүүхдүүдэд “Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд хүүхэд багачуудаа баярлуулах зорилгоор өвлийн өвгөнөөр дамжуулан шинэ жилийн бэлгийг бэлэглэлээ.
Түүнчлэн Имартын хамт олны бэлтгэсэн бэлгийг байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд гэрт нь хүргэсэн байна.
Хүүхэд бүхэн хайраар цалгиж, эрүүл энх, инээд хөөрөөр дүүрэн байг.