Их Британийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ

Их Британийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ

Их Британийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ

 

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс санхүүгийн зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж, улмаар Засгийн газрыг ганхуулан, эрх баригч Консерватив намд хуваагдал үүсгэсэн эдийн засгийн төлөвлөгөөний улмаас албан тушаалдаа томилогдсоноосоо 45 хоногийн дараа огцорч буйгаа пүрэв гарагт мэдэгдлээ. Ингэснээр тэрбээр Их Британийн түүхэнд ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсан эрхэм болж байна. Л.Трасс Даунинг-Стрит дэх өргөөнийхөө гадна энэхүү мэдэгдлийг хийжээ. Тэрбээр дараагийн ерөнхий сайдыг сонгогдох хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашна.
Консерватив намын 1922 хорооны дарга Грэм Брэдигийн сэтгүүлчдэд мэдээлснээр, намын даргын сонгууль 10 дугаар сарын 28 гэхэд дуусаж, шинэ ерөнхий сайд 10 дугаар сарын 31-нд тодорч магадгүй байна. Шинжээчдийн хувьд, наймдугаар сард болсон намын даргын өрсөлдөөнд Л.Трасст ялагдсан Сангийн сайд асан Риши Сунакийг гол нэр дэвшигч гэж үзэж байна.
Сөрөг хүчний Лейборист намын дарга Кейр Стармер нэгэн ярилцлагадаа эрх баригч Консерватив намын нөхцөл байдлыг “савангийн дуурь” хэмээн тодорхойлоод, “үүсээд буй эмх замбараагүй байдлын талаар санал бодлоо илэрхийлэх боломжийг олон нийтэд олгохын тулд яаралтай бүх нийтийн сонгууль явуулахыг” уриалжээ. Л.Трасс нь “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудыг зөрчин үдэшлэг зохион байгуулсан зэрэг олон дуулианд холбогдсоныхоо дараа албан тушаалаасаа огцорсон Борис Жонсоны халааг есдүгээр сард аваад байсан юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0