В.Путин Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай хуульд гарын үсэг зурлаа

В.Путин Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай хуульд гарын үсэг зурлаа

В.Путин Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай хуульд гарын үсэг зурлаа

 

Оросын цэргийн хяналтад байгаа Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарын үсэг зурав. Өнгөрөгч есдүгээр сарын 23-наас 27-ны хооронд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Запорожье, Херсон мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан.
 
Бүх нийтийн санал асуулгын дүнд оршин суугчдын ихэнх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн хэмээн ОХУ-ын эрх баригчид мэдэгдэв. Үүний дараа дөрвөн бүс нутгийн удирдагчид ОХУ-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Түүнчлэн есдүгээр сарын 30-ны өдөр В.Путин дээрх дөрвөн бүс нутгийн төлөөлөгчидтэй ОХУ-д нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. Дээрх дөрвөн бүс нутаг нь Украины газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг байна.   
 
 
А.Анхбаяр
эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0