АНУ Украинд явуулсан бүх нийтийн санал асуулгыг зэмлэн буруушаахыг хүснэ
ВАШИНГТОН. /France24/. АНУ Украины эзлэгдсэн бүс нутгуудад явуулсан ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаарх бүх нийтийн санал асуулгыг зэмлэн буруушаасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд өргөн мэдүүлнэ гэж АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд мягмар гарагт мэдэгджээ.
Албани улстай хамтран өргөн мэдүүлэх тогтоолд Украины статус өөрчлөгдөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг гишүүн орнуудад уриалахын сацуу Орост цэргүүдээ татахыг үүрэг болгоно гэж Л.Гринфилд зөвлөлийн уулзалтын үеэр мэдэгдээд, “Оросын хүчин төгөлдөр бус санал асуулгыг хүлээн зөвшөөрвөл бидний хааж хүчрэхгүй “пандорагийн хайрцаг” нээгдэх болно” гэдгийг онцолсон байна.
АНУ тогтоолыг өргөн мэдүүлэхээр шуурхай ажиллаж байгааг тэрбээр хэлсэн ч тодорхой цаг хугацааны талаар дурдаагүй байна. ОХУ-ын хувьд тогтоолд хориг тавих боломжтой хэдий ч Л.Гринфилд хэлэхдээ, “Хэрэв Орос улс Зөвлөлд хариуцлага хүлээхээс өөрийгөө хамгаалахаар шийдвэл бид НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандаж Москвад илэрхий дохио өгнө” гэсэн байна. Харин ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензягийн хувьд АНУ-ын өргөн мэдүүлэх тогтоолын талаар үг хэлээгүй ч бүх нийтийн санал асуулгыг ил тод бөгөөд сонгуулийн хэм хэмжээг баримтлан явуулсан гэдгийг уулзалтын үеэр хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан хэлэхдээ, Оросыг бүх олон улсын байгууллагын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.
Албани улстай хамтран өргөн мэдүүлэх тогтоолд Украины статус өөрчлөгдөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг гишүүн орнуудад уриалахын сацуу Орост цэргүүдээ татахыг үүрэг болгоно гэж Л.Гринфилд зөвлөлийн уулзалтын үеэр мэдэгдээд, “Оросын хүчин төгөлдөр бус санал асуулгыг хүлээн зөвшөөрвөл бидний хааж хүчрэхгүй “пандорагийн хайрцаг” нээгдэх болно” гэдгийг онцолсон байна.
АНУ тогтоолыг өргөн мэдүүлэхээр шуурхай ажиллаж байгааг тэрбээр хэлсэн ч тодорхой цаг хугацааны талаар дурдаагүй байна. ОХУ-ын хувьд тогтоолд хориг тавих боломжтой хэдий ч Л.Гринфилд хэлэхдээ, “Хэрэв Орос улс Зөвлөлд хариуцлага хүлээхээс өөрийгөө хамгаалахаар шийдвэл бид НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандаж Москвад илэрхий дохио өгнө” гэсэн байна.
Харин ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензягийн хувьд АНУ-ын өргөн мэдүүлэх тогтоолын талаар үг хэлээгүй ч бүх нийтийн санал асуулгыг ил тод бөгөөд сонгуулийн хэм хэмжээг баримтлан явуулсан гэдгийг уулзалтын үеэр хэлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан хэлэхдээ, Оросыг бүх олон улсын байгууллагын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг