Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орох дөхөж байна
Хятад Улсын "Энержи Чайна Гэжоуба" компанийн барьж буй дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох Байхэтаны 13-р цогцолбор 72 цагийн туршилтыг амжилттай давж, албан ёсоор ашиглалтад оржээ. Ингэснээр Байхэтан усан цахилгаан станцын цогцолборын талаас илүү хувийн гүйцэтгэл дуусч буй гэнэ. Байхэтань усан цахилгаан станц нь тус улсын Сычуань мужийн Ниннан сянь болон Юннань мужийн Цяожя сяний уулзвар дахь Жинша гол дээр байрладаг бөгөөд нийт 16 сая киловаттын хүчин чадалтай, дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын төсөл юм.
Байхэтань усан цахилгаан станц ашиглалтад орсоноор жилд дунджаар 62 тэрбум 443 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 75 сая орчим хүний өдөр тутмын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой бөгөөд энэ нь жилд 19,68 сая тонн стандартын нүүрс, 51,6 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт хэмнэж буй хэрэг юм.
Г.Бямба