АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2011 оноос хойш анх удаа 3.5 хувь хүрлээ
Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 10 жилийн хугацаатай бондын өгөөж 6.6 суурь нэгжээр өссөнөөр 3.51 хувьд хүрээд байна
АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж даваа гарагт 2011 оноос хойш анх удаа 3.5 хувь давж өсөөд эргэн буурсан байна.
Холбооны Нөөцийн банк инфляцыг бууруулахын тулд энэ долоо хоногийн Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг 75 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт нэмэгдэж, бондын зах зээлд уналт давамгайлж буй.
Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 10 жилийн хугацаатай бондын өгөөж 6.6 суурь нэгжээр өссөнөөр 3.51 хувь хүрсэн бөгөөд дараа нь буурч, 3.49 хувь болжээ. Харин 30 жилийн хугацаатай бондын өгөөж 3.56 хувиас 3.51 хувь болж буурсан нь өгөөжийн муруй эргэх түлхэц болсон байна.
Харин мөнгөний бодлогод мэдрэг байдаг хоёр жилийн хугацаатай Засгийн газрын Үнэт цаасны өгөөж есөн суурь нэгжээр өсөж, 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд буюу 3.96 хувь хүрсэн нь бондын зах зээл дэх арилжаанд голлон нөлөөлж байгаа аж.
Богино хугацаатай бондуудын өгөөж өндөр байгаа нь арилжаалагчдын дунд бодлогын хүүгийн өсөлтийн хүлээлт дахин үүссэнтэй холбоотой юм байна.
https://bloombergtv.mn/news/g1t2p1