УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 25-нд албан ёсоор чөлөөлөгдөхөөр боллоо
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон дэгийн тухай хуульд нээлт өөрчлөлт оруулах хуулийг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ингэснээр УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө парламентийн гишүүдийн олонход таалагдахгүй чөлөөлж болох зургаа дахь заалтыг батлахаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. 40 гаруй гишүүн эсэргүүцээд байгаа УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү албан ёсоор, албан бус хуулийн заалтаар огцрох боломж бүрдлээ. Энэ хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар ёсчлон баталснаас хойш тав хоногийн дотор хэрэгжихээр тусгалаа. Энэ саналыг байнгын хорооын хуралдаанд оролцсон 15 гишүүний 100 хувийн саналаар баталж, Д.Лүндээжанцан дарга нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтлоо.
З.Батхуяг