Сычуаньд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо дахин нэмэгджээ

Сычуаньд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо дахин нэмэгджээ
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Лудин тойрогт даваа гарагт 12:52 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 46 хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлж байв. Мягмар гарагт амиа алдагсдын тоо 65 болсон гэж мэдээлсэн. 
Харин есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас Ганзи мужид 40, Я-Ань хотод 34, нийт 74 хүн амиа алдаж, 35 хүн сураггүй болсон, Онцгой байдлын яам, Үндэсний гал командын авран туслах ангиас нийт 1700 гаруй хүн хүч томилсон бөгөөд тус багийнхан Лудин шянь, Шымянь шяний гамшгийн голомт бүсэд очиж 7200 гаруй гэр байшингийн аюул эрсдэлийг шалгаж, гамшигт өртсөн 280 гаруй оршин суугчийг авран тусалж, 4100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үндэсний хөдөлмөрийн аюулгүй байдлын аврах туслах багийн 190 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аврах ажиллагаанд оролцон, бэртэж гэмтсэн 180 гаруй хүнийг шилжүүлж, гамшгаас авран туслах 29 тонн эд материалыг зөөвөрлөн хүргэжээ.
Уг газар хөдлөлтийн голомт 100,000 орчим оршин суугчтай Кандин хотоос 43 километрийн зайд, чичирхийллийн голомт 16 км-ын гүнд байжээ. Ойр орчмын хотуудын сая гаруй оршин суугч газар хөдлөлтийн дараа жижиг чичиргээ мэдэрсэн тухай ярьсан байна. 
Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулан аврах багийг удирдах ажлын хэсэг Сычуань мужийн гамшгийн бүсэд ажиллаж байна.
84 сая хүний эх нутаг болсон Сычуань муж энэ газар хөдлөлтөөс өмнө ч хүндхэн зуныг туулаад байсан юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд л гэхэд уг муж сүүлийн 60 жилд тохиогоогүй их халалт, мөн үер усны аюултай нүүр тулсан юм.
Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 65-д хүрчээ
скачать dle 12.0