Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцлаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20536 өрх хамрагджээ.

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцжуулах төсөл 2020 онд эхэлж, XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

 

скачать dle 12.0