“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

 

Ирландын “Ryanair” агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгчдийн ажил хаялт Испанид даваа гарагт эхэлсэн. 2023 оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ гэж Испанийн 20 minutos сонин мэдээлэв. Ryanair онгоцны үйлчлэгчид 2023 оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэх энэ зуны гурав дахь ажил хаялтаа даваа гарагаас зарлалаа. USO болон Sitcpla компани Ryanair, Crewlink болон Workforce компанийн 1600 ажилтан даваагаас пүрэв гараг хүртэл 24 цагийн ажил хаялтад оролцохыг уриалсан. Эхний хоёр долоо хоногт 1.04 сая зорчигч, өдөр бүр дунджаар 130600 зорчигчид нөлөөлнө. Diario Sur-ийн мэдээлснээр Ryanair ажил хаялт даваа гаригийн 61 нислэгт нөлөөлж, 10 нислэг цуцлагдаж, 51 нислэг хойшлогдлоо гэж мэдэгджээ.

“Ryanair” компанийн ажилчдын өмнөх хоёр ажил хаялт зургадугаар сарын сүүлчээс долдугаар сарын ихэнх хугацаанд Испанид болсон. Эдгээр нь Испанийн зарим нисэх онгоцны буудал ялангуяа, Барселон, Пальма де Майорка дахь нислэгийг цуцалж, саатахад хүргэсэн. Тус компанийн ажилчдын ажил хаялт өмнө нь Европын холбооны таван улсад зохион байгуулагдаж байсан. “Ryanair” компанийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн бүртгэлээс үзвэл зургадугаар сарын 24-26-нд Бельги, Португали, Францад зургадугаар сарын 25-26, Италид зургадугаар сарын 25, Испанид зургадугаар сарын 24-26, зургадугаар сарын 30, долдугаар сарын 1-2-нд ажил хаялт болсон байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 152 (6884)

скачать dle 12.0