Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ
АНУ-ын Невада муж улсад төвтэй тийрэлтэт нисэх онгоц үйлдвэрлэгч “Aerion” компани 2024 он гэхэд дуунаас хурдан “AS2” тийрэлтэт онгоцны нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Том Вице пүрэв гарагт мэдэгджээ.
Тус компанийн мэдээлснээр, шинээр хөгжүүлж буй дуунаас хурдан “AS2” онгоц нь одоогийн арилжааны нисэх онгоцноос хоёр дахин хурдан байх аж. Уг онгоцыг бүтээхэд нийт 4 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар зөвхөн онгоцны хөдөлгүүрийг бүтээхэд 1 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Компани тийрэлтэт нисэх онгоцны худалдааг аль хэдийн эхлүүлсэн ба 2.5 тэрбум ам.долларын захиалга хүлээж авжээ. Энэ оны эцэс гэхэд энэ тоо 3.5 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна гэж Том Вице мэдэгджээ.

Т.Есүхэйтөмөр
скачать dle 12.0