Ц.Элбэгдорж: "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо тууштай баримталсан нь дээр
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудаар айлчлах явцдаа Тайваньд зочлох төлөвлөгөөг БНХАУ эсэргүүцсээр байна. Үүнээс үүдэж АНУ болон Хятадын харилцаа сайнгүй байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа “Монгол Улс "Нэг Хятад", "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо тууштай баримталсан нь дээр. Америк ч ийм байр суурьтай орон. Харин эрх чөлөө, ардчиллын төлөө бол дуу хоолойгоо өргөсөөр байх нь зөв” гэжээ.
Сануулахад, Нэнси Пелоси твиттер хуудсандаа Конгрессын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийх тус айлчлал нь "АНУ бүс нутаг дахь манай холбоотнууд болон найз нөхдөдөө тууштай байгаагаа дахин нотлох зорилготой" гэж мэдэгджээ.