Монголын 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртлэх насны шилдгүүд Малайзад өрсөлдөнө
Малайз Улсын Пенанг хотноо өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртлэх насны Азийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн /U23 NATIONS LEAGUE ASIA/ эхэлж байна. Тус тэмцээнд Монгол, Малайз, Хятад, Япон, Тайланд, Вьетнамын U23 насны эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна. Лигийн зарчмаар 6 тойрог тоглоод ангилал бүрийн ТОП-1 баг нь “U23 NATIONS LEAGUE” шигшээ тоглолтод Румын улсад бүсээ төлөөлөн оролцох эрх авна.