Байден Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөж байгааг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер даваа гарагт мэдэгдэв.
Өдгөө 79 настай Жо Байден өмнө нь The Hill сонинд өгсөн ярилцлагадаа 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй тухайгаа бас дурдаж байсан билээ.