АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн видео хурал өнөөдөр болно: Байден Путин болон Зеленскийтэй ярилцана
Владимир Путинтэй ярилцсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины удирдагч Владимир Зеленскийтэй ярилцахаар төлөвлөж байна гэж барууны хэвлэлүүд АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнаас иш татан бичжээ. АНУ, ОХУ-ын удирдагчдын яриа хэлэлцээний өмнө АНУ-ын Төрийн департаментын дарга Энтони Блинкен Украины удирдагч Зеленскийтэй утсаар ярихаар төлөвлөж байгаа юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины асуудлыг зохицуулах талаар Байдены саналыг сонсоход бэлэн байна гэсэн бол Жо Байден В.Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа Украины хамтрагчтайгаа ярилцана гэдгээ илэрхийлжээ.
Байден Путинтэй хийсэн яриа хэлэлцээний өмнө Европын холбоотнуудтай ярилцсан бөгөөд цаашид ч хийх болно гэж тэмдэглэжээ. АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн видео хурал өнөөдөр Москвагийн цагаар 18:00 цагт болно.
Эх сурвалж: INTERFAX