НАТО болон Украин Хар тэнгист сургууль хийхээр төлөвлөж байна

Энэ онд болох сургуульд оролцох гадны цэргийн анги салбаруудыг нутаг дэвсгэртээ оруулах тухай шийдвэрийг Украины Дээд Рада өмнө нь баталсан юм. Тодруулбал, Украин, Америкийн “Rapid Trident-2019”, “Sea Breeze-2019”, Украин, Румыны “Riverine-2019”, Украин болон Их Британийн “Warrior Watcher-2019” зэрэг сургуулиуд энэ онд болох аж. “Sea Breeze-2019” сургууль нь Хар тэнгист ирэх сарын 1-12-нд болох юм.
Э.Аянзаяа