30 тэрбум босгосон IHC койн гаргагчдын нэг Б.Идэр-Од бүх хувьцаанаасаа татгалзаж хаяж зугтжээ

30 тэрбум босгосон IHC койн гаргагчдын нэг Б.Идэр-Од бүх хувьцаанаасаа татгалзаж хаяж зугтжээ

30 тэрбум босгосон IHC койн гаргагчдын нэг Б.Идэр-Од бүх хувьцаанаасаа татгалзаж хаяж зугтжээ

 

30 тэрбум төгрөг 30 секундэд иргэдээс босгосон IHC койн гаргагчдын нэг Б.Идэр-Од бүх хувь, хувьцаанаасаа татгалзаж сохор зоос ч авахгүй гэж хаяж зугтсан тухай О.Мөнхжин нь мэдэгдлээ. О.Мөнхжингийн Улаанбалд ярьсан үгээр бол Б.ИдэрОд дансандаа 30 тэрбумтэй, 1 их наядын үнэлгээтэй, 50 сая төгрөг хувиасаа оруулж нээсэн компаниа зүгээр л орхиод “би юу ч авахгүй” мөрөөрөө комедиан хийж амьдрах минь гээд нэг өдөр орхиод явсан гэнэ шүү.

Үнэндээ бол О.Мөнхжин их койн гаргахдаа “инфлюзер” Б.Идэр-Одыг олон залуусыг өөртөө татах нүүр царай болгон ашиглаж олон мянган залууст койн зарах үүргийг нь гүйцэтгүүлж дууссан тул хөөж явуулсан эс бол Б.Идэр-Од өөрөө койны луйвар, О.Мөнхжингийн заль мэхийг таньж мэдээд танагтай дээрээ хэрэг төвөгт орж амьдралаа сүйрүүлэхээс айж хариуцлагаас зугтсан байх... гэж олон хүн бодож байгаа нь нууц биш. Дашрамд дурдахад койн авч байр машин, хадгаламжийн мөнгөө алдаж хохирсон олон хохирогчид дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод байгаа бөгөөд төр засаг, хууль хяналтын байгууллагууд энд хяналт шалгалт хийж ажиллахыг шаардаж байгаа аж!

Б.Жад
www.Scandal.mn

скачать dle 12.0