ЭМЯ:38 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барлаа
Улсын хэмжээнд даваа гарагт коронавируст халдварын 38 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 31 нь Улаанбаатар хотод, долоо нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922308 болжээ.
Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 2111 хүн амиа алдлаа.