“Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулах заавар, байршил, хуваарь


Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд “Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг илүүтэй хамруулахаар зорьж буй юм.

Хуваарьт өдрүүдэд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулах үүргийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс хариуцах бөгөөд талбайн хэмжээндээ тохируулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулах юм.