АЛТНЫ САЛБАРЫНХАН ЧУУЛНА
Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн “Mongolia Gold 2019” чуулган ирэх гуравдугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг чуулган Монголын алтны салбарт хөрөнгө оруулагчдыг татах, санхүүгийн бусад боломжуудыг нэвтрүүлэх, дэлхийн дэвшилтэт техник, технологи, туршлагыг нутагшуулах, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлж алтны нөөцийг нэмэгдүүлэхэд зорилготой.
Чуулганд Засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд, ханган нийлүүлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцох юм.
Өнөөдрийн байдлаар алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбай үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдсээр байна.
Х.Хулан