Д.Трамп өдөр бүр 10 мянган долларын торгууль төлнө

Д.Трамп өдөр бүр 10 мянган долларын торгууль төлнө

Д.Трамп өдөр бүр 10 мянган долларын торгууль төлнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр өдөрт 10 мянган ам.долларын торгууль төлсөөр байна гэж CNN агентлаг мэдээллээ. Нью-Йорк мужийн шүүх улстөрчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний өдөр тутмын торгууль төлөх шийдвэрийг хэвээр үлдээв. Дөрөвдүгээр сарын 25-ны даваа гарагт Трампыг шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр шийтгэх шийдвэрийг мужийн Ерөнхий прокурор Летитиа Жеймсийн хүсэлтээр гаргасан байна. Өмнө нь тэрээр улстөрчөөс санхүүгийн үйл ажиллагааныхаа баримт бичгийг гаргаж өгөхийг шаардсан юм.
Трамп энэ мэдээллийг задлаагүй тул мэдээллийг өгөх хүртэл өдөр бүр 10 мянган доллар  торгууль төлөхийг тушаажээ. Дөрөвдүгээр сарын 27-ны лхагва гарагт Америкийн удирдагч агсны өмгөөлөгч шийдвэрийн эсрэг давж заалдах гомдол гаргаж, түүнд шаардлагатай бичиг баримт байхгүй гэсэн мэдүүлгийг хавсаргажээ. Дөрөвдүгээр сарын эхээр тэд Трампыг эзэмшдэг Trump Organization компанид санхүүгийн луйврын хэргээр яллахыг хүссэн юм.
 
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0