К.Фүмио, В.Путин нар утсаар ярих төлөвтэй байна
Япон, ОХУ Ерөнхий сайд Кишида Фүмио, Ерөнхийлөгч Владимир Путин нарыг пүрэв гаргийн орой утсаар яриулахаар товлож байгаа талаар уг мэдээлэлд эх сурвалж мэдээлжээ. "Түгшүүртэй байдал хэвээр үргэлжилж, юу ч тохиолдож болзошгүй байна. Япон улсын хувьд хурцадмал байдлыг дипломат шугамаар намжаахын төлөө хүчин чармайлт гаргах ёстой” гэж К.Фүмио өнөөдөр болсон эрх баригч Либерал Ардчилсан намын бүлгийн уулзалтын үеэр хэлжээ.
"Хэрэв бид статус-квог өөрчлөхийн тулд хүч хэрэглэх явдлыг тэвчих юм бол энэ нь Ази тивд ч нөлөөлнө гэдгийг сайтар бодож үзэх ёстой” гэдгийг К.Фүмио нэмж хэлсэн нь тус бүс нутагт Хятадын үйл ажиллагаа, нөлөө нэмэгдэж байгааг илэрхийлсэн бололтой байна. Энэ долоо хоногийн эхээр К.Фүмио Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийтэй утсаар ярьж, ОХУ Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ зузаатгаж байгаатайхолбогдуулан Япон улс Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгааг нотолсон юм. Мөн хоёр орны удирдагчид хурцадмал байдлыг намжаахын төлөө тууштай дипломат хүчин чармайлт гаргахаа илэрхийлжээ.
АНУ болон Франц, Герман тэргүүтэй Европын томоохон орнууд нөхцөл байдал улам даамжрахаас сэргийлэхийн тулд дипломат ажиллагаагаа эрчимжүүлэх болоод буй энэ үед К.Фүмио В.Путинтэй хэлэлцэх төлөвтэй байна. Үүнээс гадна "Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудын удирдагчидУкраинд үүсээд буй хямралын талааройрын хугацаанд, тодруулбал хоёрдугаар сарын 24-ны орчимд цахим уулзалт хийхээр хэлэлцэж байгаа талаар уг төлөвлөгөөнд ойр эх сурвалжууд мэдээлжээ.