О.Баасанхүү: 50 сая төгрөг МАН-д өгчихөөд ажилгүй, мөнгөгүй болсон хүн надад хандсан

Я.Содбаатар гэдэг хүн малын хашаа барихаар зээл авсан бол эхнэр нь малын хашаа барьдаг юм байна гэж ойлгоно. Гэтэл мөнгө угаасан, гурван хувиар зээл авчаад ард түмэнд 50-60 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ бол гэмт хэрэг мөн. Би тэмцэнэ. “60 тэрбум”-ын асуудлаар мөнгө өгч ажилд орсон хүн байвал хандаарай. 50 сая төгрөг МАН-д өгчихөөд ажилгүй ч үгүй, мөнгө ч үгүй болчихооод байна гэж надад хүн хандсан. Ийм хүмүүс байвал надад хандаарай. МАН-ын санхүүг шалгах хэрэгтэй. Хэрвээ М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөхийг хүсч байвал хуулиа батлаад явъя. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хэлэлцэн батлаад УИХ-ын даргыг чөлөөл. Тийм учраас МАН-ынхныг ажлаа хий гэж уриалмара байна хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Та АН-ын санаачилсан УИХ-ыг тараах төсөлд гарын үсэг зурах уу?
Энэ хошин шог жаахан яваг. Энэ чинь хошин шог шүү дээ.
З.Батхуяг