Хүн ам, орон сууцны туршилтын тооллого өнөөдөр эхэлнэ
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд туршилтын тооллого энэ сарын 10-19-ны өдрүүдэд нийслэлээс сонгогдсон нэгжүүд буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд зохион байгуулах юм.
Түүнчлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, 7-р баг, Сэргэлэн сумын 5-р баг, Галын гол иргэдээс тооллого авах тул сонгогдсон нэгжийн иргэд тооллогтоо хамрагдахыг уриалж байгаа ажээ.
XX зууны анхны хүн амын тооллогыг Богд Хаант улсын үе буюу 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд явуулсан. XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бөгөөд ээлжит тооллогыг 2020 онд явуулах юм.