Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-д нэгдлээ
"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус аяныг Монгол Улсын Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, НҮБ-ын ХАС зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 20 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны энэ жилийн уриа нь "Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл" юм.Эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчид хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлэн, байгууллага-хамт олноороо "Цагаан тууз" зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртөж, хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.
НҮБ-ын "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал"-ын 1 дүгээр зүйлд "Нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг бие махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн зовиур шаналгаа амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүн дотроо үйлдэхээр заналхийлэх, эрх чөлөөг нь хасах буюу хасахаар заналхийлэх явдлыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл" гэж тодорхойлжээ.
Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр адил үнэ цэнэтэй, тэгш эрхтэй. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчил болох жендэрт суурилсан аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэж, таслан зогсоохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүд олон нийтэд хандан уриалж байна.