Нийслэлд өчигдөр 3734 иргэнийг дархлаажууллаа
Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.11.28/ I тунд 67, II тунд 124, нэмэлт сэргээх тунд 3543, нийт 3734 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 31.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.973 (76.5 хувь), 16-17 насны 26.731 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.