Мөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөг болжээ
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.7 их наяд төгрөг буюу 21 хувиар өсжээ. Энэ өсөлтөд валютын харилцах 300.0 (15.2%) тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.9 (65.9%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 3.1 (25.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 102.8 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 (57.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний 4.9 (85.6%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 822.1 (14.4%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.