Нийгмийн даатгалын сангийн орлого 19.5 хувиар өслөө
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 5 сард 1101.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 179.7 (19.5хувь) тэрбум төгрөг, зарлага 972.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.7 (13.4хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 179.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.7 (20.9хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 19.6 (17.0хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 114.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 93.4 (14.2хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 8.8 (7.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Энэ оны 5 дугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 243.6 тэрбум, зарлага 200.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 25.9 (11.9хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 3.7 (1.9хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.