Японы гүнж гэрлэлтээ батлуулж, эгэл жирийн нэгэн боллоо
Японы гүнж Мако их сургуулийнхаа ангийн оюутан Комура Кэйтэй өнөөдөр гэрлэлтээ батлуулж байна. Тэд 2017 онд сүй тавьж байсан юм.
Ингэснээр гүнж Эзэн хааны гэр бүлээс албан ёсоор гарч, энгийн нэгэн болж байгаа юм. Япон улсын хуулиар эзэн хааны гэр бүлийн эрчүүд нь энгийн иргэнтэй гэр бүл болсон ч язгуураа авч үлдэх боломжтой байдаг бол эмэгтэйчүүд нь иргэнтэй гэр бүл болвол хааны гэр бүлийг орхих ёстой байдаг ажээ.
Түүний гэр бүл болох хаан, хатан Акишино нар болон дүү нь болох гүнж Како нар Маког үдэн гаргажээ. Ийнхүү энгийн иргэнтэй гэр бүл болсноор Мако гүнж байхаа больсон төдийгүй гүнжийн ёсоор хуримын ёслол үйлдэх ч эрхгүй болж байгаа юм.
Хосууд хуримынхаа дараа АНУ-д амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд нөхөр болох Комура Кэй нь тэнд хуульчаар ажиллах төлөвлөгөөтэй.
Эх сурвалж: BBC, NHK