Японы эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ
Японы эзэн хаан Нарүхито Токио хот дахь хааны ордны цагаан будааны тариалангийн талбайд будааны суулгац суулгах ёслолд даваа гарагт оролцжээ. Тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Нарүхито эзэн хааны хувиар энэхүү ёслолын арга хэмжээнд анх удаа оролцож буй нь энэ юм. Жил тутам зохион байгуулдаг уламжлалт энэ арга хэмжээг түүний өвөө эзэн хаан Шойвагийн үеэс тэмдэглэж эхэлжээ. Урт ханцуйтай цамц, саарал өмд, түрийтэй гутал өмссөн эзэн хаан цагаан будааны тариалангийн талбайд очиж, 100 суулгац суулгасан байна. Эзэн хаан асан Акихито хаан ширээнээсээ буухын өмнө өнгөрсөн сард суулгасан будаа багахан хэмжээгээр ургасан байжээ. Эзэн хаан Нарүхитогийн тарьсан цагаан будааг ирэх наймдугаар сард хураан авч, ордонд болох ёслолын үйл ажиллагааны үеэр хэрэглэнэ.
Э.Хулан