БНСУ-ын иргэн 5.9 кг алт үнэт эдлэл оруулж ирэхийг завджээ

БНСУ-ын иргэн 5.9 кг алт үнэт эдлэл оруулж ирэхийг завджээ

Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
ГЕГ-аас эхний есөн сарын байдлаарх зөрчил, гэмт хэргийн шинжтэй хэргүүдийн талаар хүргэж байна. Энэ хугацаанд 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Ердийн үед 2500-4000 гаруй зөрчил илрүүлж 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль төвлөрүүлдэг. Цар тахлын улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар буурсан. Дээрх хугацаанд 2,1 тэрбум төгрөгийн татвар, 1,2 тэрбум торгууль шийтгэлийг оногдуулсан байна. Мөн 37,9 сая төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгож, 56,8 сая төгрөгийн үнэ бүхий барааг түр хураажээ.

БНСУ-аас ирсэн иргэн биедээ 5,9 кг алт үнэт эдлэлийг авч яван, гаалийн байгууллагад оруулж ирэхийг завдсан ба үүнд 30,9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн үүнд 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. БНТУ-аас ирсэн Монгол Улсын иргэн 22,6 кг алт, мөнгөн эдлэлд 40,1 сая төгрөгийг татварт төлүүлж, 20 сая төгрөгийг торгууль ногдуулсан.
Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна гэв.
скачать dle 12.0