Бензинээ дутуу шахдаг байсныг нь тогтоож таван сая төгрөгөөр торгожээ

Бензинээ дутуу шахдаг байсныг нь тогтоож таван сая төгрөгөөр торгожээ
Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн хяналт шалгалтын Үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Шалгалтаар Петростар, Магнай трейд, М-Ойл, Шунхлай трейдинг, Содмонгол, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль, Ойн бирж зэрэг шатахуун түгээгүүрийн газар шаардлага хангахгүй бензинээр иргэдэд үйлчилж байжээ.
Тодруулбал тус шатахуун түгээх станцуудын АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогджээ.  Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна. Энэ нь октан буюу стандарт тоондоо хүрэхгүй байгаа гэсэн үг юм.
Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги юм. Хортой хий агаар мандалт шууд цацагдсанаар эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Зөрчил илэрсэн шатахуун түгээх станцуудад хэрэг нээн шалгахад тэдний борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017" хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс тус есөн аж ахуйн нэгжид тус бүр есөн сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн “Монсуль” компанийн ШТС-ууд  бензинээ дутуу шахаж байсан зөрчлийг арилгуулж, таван сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс гадна зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах санал гаргажээ.    

М.Дэлгэр
скачать dle 12.0