НЭМГ: Ор зохицуулах баг ажилласнаар орны хүлээгдэл, чирэгдэл буурч байна

НЭМГ: Ор зохицуулах баг ажилласнаар орны хүлээгдэл, чирэгдэл буурч байна

 

НОК-оос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж, эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЭМГ-аас эмнэлгийн ор зохицуулах багийн үйл ажиллагаа, ач холбогдол зэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Эмнэлгийн ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлгээс суларч буй орны мэдээллийг авч нэгтгэх, дүүргийн эрүүл мэндийн төвөөс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг биеийн байдлын ангиллаар оройн 20:00 цагт авсан мэдээллийн дагуу хэвтэх орын тоог зохицуулах чиг үүргийг хүлээж байгаа юм.

Энэ хүрээнд 2021 оны есдүгээр сарын 26-ний өдөр НЭМГ-аас харъяа эрүүл мэндийн байгууллагуудад орны мэдээлэл тогтмол өгөх, өвчтөнийг зөв эрэмбэлэх талаар үүрэг чиглэл өгсөн аж. Мөн эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах, тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүйгээр нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орны хүлээгдэл чирэгдэл буурсан гэдгийг албаныхан онцоллоо.

скачать dle 12.0