“Чингис хаан" музейн барилгыг байнгын ашиглалтад хүлээж авлаа
“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дуусчээ. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
“Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор юм. Дашрамд дурдахад, тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөсөн бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.