Нийслэлийн шугам угсралтын ажлыг есдүгээр сарын 15-нд, нөхөн сэргээлтийг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ

Нийслэлийн шугам угсралтын ажлыг есдүгээр сарын 15-нд, нөхөн сэргээлтийг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж буй дулааны шугам сүлжээний бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, шинэчлэлтийн явц байдалтай танилцлаа.Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр дулааны наймдугаар магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх, тав ба арванхоёрдугаар магистралийн холбоос 600 мм голчтой шугам шинээр барих дөрвөн багц ажлыг 2021 оны долдугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөсөн хуваарийн дагуу шугам угсралтын ажил есдүгээр сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
1-4-300x200 Нийслэлийн шугам угсралтын ажлыг есдүгээр сарын 15-нд, нөхөн сэргээлтийг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ
“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт хил дээр саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр ажиллагаанд залгажээ.
Ингэснээр Баянгол дүүргийн V, VI хорооны нутаг дэвсгэр аравдугаар хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувь буюу 39 орон сууцны 3,250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангаад байна. Мөн I хорооллын Саппоро, Цамбагарав худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хэсэгчлэн залгасан. Энэ хэсгийн шугамыг залгаснаар нийт 15 орон сууцны 2,940 айл өрх холбогдох юм.

70 орон сууц, 8,900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хугацаанаас нь өмнө хангах боломжтой

Төслийн “Багц 1”-ийн хүрээнд гүйцэтгэж байгаа 840 хос метр шугамын угсралтыг 2021 оны есдүгээр сарын 11-ний өдөр дуусгаж ажиллагаанд залгаснаар 16 орон сууц, 2,710 айл өрх, 20 аж ахуйн нэгжийг залгаж нийт 70 орон сууц, 8,900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хугацаанаас нь өмнө хангах боломжийг бүрдүүлсэн.

Сайд Н.Тавинбэх дулааны шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах чиглэл өгсөн. Мөн засвар үйлчилгээтэй холбоотой бараа материалын татан авалтад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

2-5-300x200 Нийслэлийн шугам угсралтын ажлыг есдүгээр сарын 15-нд, нөхөн сэргээлтийг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх юм.

Уг төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа гадны томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

скачать dle 12.0