“Өрнөд-2021” сургуулилалтад оролцохоор долоон улсын цэргүүд ОХУ-д хүрэлцэн очжээ

“Өрнөд-2021” сургуулилалтад оролцохоор долоон улсын цэргүүд ОХУ-д хүрэлцэн очжээ
 
“Өрнөд-2021” стратегийн сургуулилалтад оролцохоор долоон улсын цэргийн бүрэлдэхүүн ОХУ-ын Доод Новгород мужид хүрэлцэн ирлээ гэж тус улсын Өрнөд цэргийн тойргийн хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд мэдээлэв.

Армени, Энэтхэг, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан болон Шри-Ланка улсын 500 орчим цэргийн албан хаагчийг ОХУ-ын Агаар-сансрын хүчний цэргийн тээврийн нисэх онгоцоор Өрнөд цэргийн тойргийн байлдааны сургалтын төвийн хээрийн хуаран руу хүргэжээ. “Цэргүүд зэвсэг, цэргийн болон тусгай техник хэрэгслийг хүлээн авч, хамтарсан сургуулилалтад бэлтгэж эхэллээ" гэж Өрнөд цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Гадаадын цэргүүд хамтарсан сургуулилалт хийх газруудтай таван өдрийн дотор танилцаж, Т-72Б3 танк, БМП-2 явган цэргийн байлдааны машин, түүнчлэн Ак-74М пулемёт, РПГ-7В гранат харвагч, ПКМ пулемётоор сургуулийн буудлага хийнэ.

Орос-Беларусийн хамтарсан "Өрнөд-2021" стратегийн сургуулилалт есдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Беларусь, ОХУ-ын цэргийн хээрийн сургуулийн талбайд болно. Сургуулилалтад 200 мянга орчим хүн, 80 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, 760 хүртэлх цэргийн техник хэрэгсэл оролцох аж.
скачать dle 12.0