Намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ сонгож дууслаа
Намууд УИХ-ын 18, 28 дугаар тойргуудын нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ сонгож дууслаа.
Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт Н.Батшугарыг, Хэнтий аймагт Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр тодруулсан байна. Харин С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Мөн Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр байгаа юм.