“Ida” хар салхины улмаас Луйзиана мужийн нэг сая гаруй айл өрх цахилгаангүй болоод байна
АНУ-ын Луйзиана мужийг дайрсан “Ida” хар салхины улмаас нэг сая гаруй айл өрх, бизнес эрхлэгчид гэрэл цахилгаангүй болжээ.
Даваа гарагт 115 мянган айл өрхийн цахилгааны хангамжийг сэргээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Луйзиана болон Миссисипи мужид дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Одоогийн байдлаар хар салхины улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Даатгалын компаниуд 15 тэрбум ам.долларын хохирол амсаж болзошгүй байгааг шинжээчид онцоллоо.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv