Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудаас 220 зөрчил илэрчээ

Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудаас 220 зөрчил илэрчээ

Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны  гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нийт 45 объектыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 220 зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчлийн 84 буюу 38.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар 13 гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 26 мэдэгдэл, 2 дүгнэлтийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.
Хяналт, шалгалтаар хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад галын аюулгүй байдлын норм, нормативын хэрэгжилтийг хангуулах мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулжээ.скачать dle 12.0