Л.Халтар сайд уу?, саад уу?

Л.Халтар сайд уу?, саад уу?
 
Цар тахал өвчний улмаас олон удаа хөл хорио тогтоосны дараа арилжаа наймаа, ажлаа амжуулая гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж хичээж эхэлтэл саад мундахгүй байна. Бизнес эрхлэгчид, хэрэглэгчидэд ямар асуудал тулгарч байна вэ?
  1. Япон улсаас энэ оны 4 дүгээр сард ачуулсан контейнер БНХАУ-н Тэнжин боомтод саатсаар байна. Хэзээ ирэхийг мэдэхгүй.
  2. Барилгын материал ирэхгүй байна.Зуны цагт амжуулаадбайр оромжоо засаад авья гээд 100 айл, Гермэс төв, Гурвалжингаар яваад үзээрэй. Эмульс, гипсэн хавтан бусад бүх барааны үнэ 3 сарын өмнөхтэй харьцуулаад нэг хараарай. Одоо сараар биш өдрөөр өсч байгаа шүү. Авья гэсэн ч агуулах нь хоосон.
  3. Эрээн-Замын-Үүд дээрх бөөгнөрөл.
  4. Гурил 10% ,Өндөг 26% , Элсэн чихэр 24% ,Цөцгийн тос 25% , Бяслаг 24% Жимсний чанамал 20% , Махан бүтээгдэхүүн 22% , Сав баглаа боодол 15% үнэ өссөн.
  5.  * Импортын тээврийн зардал 3 дахин өссөн
  6. .....
 
Ийм яриаг цувуулан бичиж болно. Эдийн засгийн эргэлтэнд хурд чухал. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тээвэр, ложистик. Эдгээр ажлыг хариуцдаг газар нь ЗТХЯам, УБТЗ. Эдгээр байгууллагын сайт руу ороод үзээрэй.
 
Түгээмэл асуулт хариулт гэдэг буланд “УБТЗ-аар ачаа тээвэрлэх дүрэм гэж бий. Энэхүү дүрэмд ачаа хүлээж авахаас эхлэн ачаа хүрэх өртөө, мөн хугацааг тодорхой заасан байдаг. Ачааг хүлээлгэн өгөх, хүлээн авахад тус бүр нэг хоног, тээвэрлэх явцад 200 км тутамд нэг хоног гэж тооцдог. 1000 км-ээс хол ачааг тээвэрлэх тохиолдолд техникийн ажиллагаа үзүүлсний нэг хоног байдаг. “ гэж бичжээ. Хэнээр даажигнана вэ?
 
Яагаад саатаад байгаа, ямар арга хэмжээ авч буй , хэзээ асуудал шийдэгдэх талаар ганц өгүүлбэр байхгүй.
 
УБТЗ өмнөх дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөнөөс хойш энэ байгууллагын талаар таагүй мэдээ л дуулдах болсон. Зам угаагдсан, галт тэрэг замаас гарсан, ачиж явсан шатахуун асгарсан. Ачаа саатсан, алдагдлаа хэнээс нэхэх вэ?
 
 Ачигчаас ч билүү ажлын гараагаа эхэлсэн салбарын ажлаа мэддэг сайдтай боллоо гээд өөрийгөө бичүүлээд байсан Л.Халтар өөртөө хаанаас ямар ашиг олж болохоо л мэддэг сайд аж. Л. Халтар Instant Trans гэж компаниар дамжуулан гацсан контейнерыг явуулах эрх олгох бизнес хийдэг юм байна. Бас Cosco гэж компанид монголын далайн тээвэрлэлтийн монополь эрхийг олгосон. Энэ нь тээвэрлэлтийн түгжрэл үүсгэх гол шалтгаан  Л.Халтар сайдын хамаарал бүхий Instant Trans компаний төлөөсийг жирийн иргэд, бизнес эрхлэгчид төлж буй. ТЭВЧЭЭР ТАСАРЛАА, Л.Халтар саад аа аваачээ.
 
Д.МоломShuud.mn 
скачать dle 12.0