"Өнөөдөр 84,000 тун Pfizer вакцин ирнэ"
Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс сайн дурын үндсэн дээр энэ долоо хоногоос Pfizer вакцинд хамруулж эхэлсэн.Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 84,000, зургаадугаар сарын 21-нд дахин 84,000 тун Pfizer вакцин ирэх юм байна.Засгийн газраас 2.5 сая тун Pfizer вакцин татаж авах гэрээ хэлцэл хийсэн. Үүнээс эхний 100 мянган тунг өнгөрсөн тавдугаар сарын 26-нд авчээ. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун вакцин ирсэн. Ингэснээр уг вакцины нөөц 126,360 болсон байна.
Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран "Pfizer вакцин коронавирусийн сэртэнгийн уургийн генийн мэдээллийн RNH гэдэг бодисыг тасалж аваад өөх тосон бүрхүүлд оруулаад хүний биед тарьж байгаа юм. Ингээд дархлааны хариу урвал үүсгэнэ.АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв 2,000 орчим хүүхдийг хамруулан судалгаа хийсэн. 12-15 насны 1,005 хүүхдэд Pfizer вакцин хийгээд, 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан байна. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдвар авсан тохиолдол огт гараагүй бол вакцин хийлгээгүй хүүхдүүдээс 16 нь халдвар авчээ. Үүнд үндэслээд 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас 100 хувь сэргийлж байна гэж дүгнээд энэ насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах зөвлөмж гаргасан" мэдээллийг өгч байв.Манай улсын хувьд 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа. Хэрэв боломжтой гэж үзвэл дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн юм.