Дархлаажуулалт ба вакцины тухай
ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж аваад буй. Түүнчлэн БНСУ болон БНЭУ-ын хоёр эм үйлдвэрлэгч АstraZeneca вакциныг эх орондоо үйлдвэрлэх зөвшөөрлийг авсан.
Дэлхий дахинд 100 сая орчин хүн вакцин хийлгээд байгаагийн 30 орчим сая нь зөвхөн АНУ-ын иргэд байгаа. Дархлаажуулалт өргөн хүрээтэй хийгдэж байгаа учраас бодит үнэнд нийцсэн зөвлөмж гарсан. Тус зөвлөмжид КОВИД-19-ийн халдвар аваад эдгэрсэн ч гэсэн вакцин хийлгэх хэрэгтэй гэсэн байгаа. Яагаад гэвэл коронавирусийн эсрэг байгалийн жамаар тогтсон дархлаа хэр удаан үргэлжлэхийг одоохондоо тогтоогүй байна.
Вакцин хийлгэснээр удаан хугацаагаар дархлаа тогтох ёстой гэсэн зарчмаар АНУ-д дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа.
ДЭМБ-аас 50 хувиас дээш үр дүн өгч байгаа вакциныг “Үр дүнтэй” гэж тооцдог.
Pfizer, Moderna вакцинуудын/messenger mRNA дээр суурилсан/ зургаадугаар шатны туршилтуудын дүнгээс харвал 95 хувийн үр дүнтэй гэсэн судалгааны бүтээл гарсан. Хүний биеийн эсийг бөмбөг шиг хэмжээтэй гэж үзвэл энэ вакцин зүү шиг бөгөөд эсэд саgдгүйгээр орж, шууд үйлчилнэ. Нэн шинэ төрлийн энэ вакцин үр дүн өндөртэйгээс аюулгүй.
Pfizer вакциныг -80 градуст хадгалах ёстой бол Moderna-г -20 градуст хадгалж болох нь давуу тал болоод байсан. Гэтэл өчигдөр шинэ мэдээлэл гарсан. Pfizer вакциныг -20 градуст хоёр долоо хоног хадгалж болно гэдгийг туршилтын явцад тогтоосноо мэдээллээ. Үүнийгээ ДЭМБ-д мэдээлснийг удахгүй албажуулах болов уу.
АstraZeneca-ийн вакцин бол ханиадны вирус дотор коронавирусийг оруулан эс рүү илгээж байгаа хувилбар. Ханиадны вирус эс рүү нэвтрэн ортлоо урт зам туулж байгаа учраас үр дүн нь 60-90 хувь буюу дунджаар 70 хувьтай байгаа.
Вакцинд иргэд үе шаттайгаар хамрагдах ба эхний ээлжинд төрийн албан хаагчид болон 50 болон түүнээс дээш насныхан тусгай хэрэгцээт хүмүүс зэрэг үе шаттайгаар явагдана. Иргэд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалт вакцинд хамрагдана.