Норвегид “ Астразенека”-г хориглолоо

Норвегид “ Астразенека”-г хориглолоо


Норвегийн эрх баригчид COVID-19-ийн эсрэг үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх тариа хийх үндэсний хөтөлбөрөөс “Астразенека”-г хассан гэж “Local” сонинд бичжээ. Тодруулбал, энэ сарын 10-нд бүлэг мэргэжилтэн Засгийн газартаа  “Астразенека” болон “Жонсон & Жонсон” компанийн урьдчилан сэргийлэх тариаг хэрэглэхийг хориглохыг зөвлөсөн байна. Тиймээс Норвегид энэ компанийн тус тариаг хэрэглэхийг түдгэлзүүлээд байгаа аж.
Гэхдээ иргэд нь сайн дураараа энэ урьдчилан сэргийлэх тариаг хийлгэх боломжтой юм байна. Тус улсын ерөнхий сайд Эрна Сульберг хэвлэлийн хурлын үеэр “Энэ шийдвэрийг аденовирусаас гарган авсан урьдчилан сэргийлэх тарианы ховор боловч ноцтой гаж нөлөө үзүүлж байгаа учраас гаргасан гэж мэдэгджээ.
скачать dle 12.0