Коронавирусыг лабораторид гарган авсан гэв
Хүний дархлал хомсдлын нянг илрүүлснээр 2008 онд Нобелийн шагнал хүртсэн Францын нян судлаач Люк Монтанье олон орныг хамраад байгаа цар тахал коронавирусыг дархлал хомсдолын вирус -1-ийн генийг коронавируст суулгах замаар лабораторид гарган авсан гэж мэдэгджээ. Тэрээр “Бид энэ нянг зохион бүтээсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Францын “Cnews” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Энэ нь дархлал хомсдлын өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх тариаг гаргаж авах зорилгоор хийсэн ажлынхаа хүрээнд энэ халдварт өвчний нуклейны хүчлийн биологийн молекулыг коронавируст оруулсны үр дүн аж. Харин нян нь бүхэлд нь биш ч нэг хэсгийг нь дарангуйлсан гэв. Ихэвчлэн сарьсан багваахайнаас гаргаж авдаг нян. Гэхдээ дээр дархлал хомсдолын хэлхээг нэмсэн гэв. Харин ямар ч тохиолдолд энэ нь жинхэнэ биш. Энэ бол мэргэжилтэн,молекулын биологич нарын их нямбай хийсэн ажил. Ямар зорилгоор гэхэд Би үүнийг мэдэхгүй. Гэхдээ тэд дархлал хомсдлын өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх тариаг гаргаж авахыг хүсч байсан гэж таамаглаж байна гэж ярьжээ.
Люк Монтанье энэ онолоо батлахын тулд Шинэ Делигийн технологийн Энэтхэгийн хүрээлэнгийн судлаачдын багийн хийсэн судалгааны ажлаас коронавирус, дархлал хомсдолын уургийн амин хүчлийн хэлхээнээс гэнэтийн байх боломж багатай хачин санагдсан зүйлийг олсон гэж мэдэгдсэнийг эш татсан байна.
Францын нян судлаач “Энэ нян гэнэт устаж үгүй болно.Учир нь зохиомлоор гаргаж авсантай нь холбоотой гэж таамаглаж байгаа аж. Тэрээр “Ямар нэг зүйл байгалиасаа үүсч бий болж болно. Гэхдээ хүн ямар нэгэн зүйлийг зохиомол аргаар бүтээн гаргаж авбал амьд үлдэх магадлал багатай.
Байгаль харилцан уялдаатай зүйлийг хүсдэг. Тухайлбал, Нэг нянгаас гаргаж авсан нян орно гэв. Мөн дархлал хомсдолын нянтай коронавирусын хэсэг хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нь өөрийгөө устгах шалтгаан болж байна гэв.
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин