О.Амартүвшин Ардчилсан намыг худалдаж авах уу…

О.Амартүвшин Ардчилсан намыг худалдаж авах уу…

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшин энэ намыг 1.8 тэрбум төгрөгөөр худалдаж авч болно гэж бодсон бололтой. Учир нь, Хөвсгөл аймгийн АН-ынхан өчигдөр хуралдаж, Засаг дарга Ш.Идэрбаясгалан гишүүд болон бүх үүрийн дарга нартаа О.Амартүвшинг дэмжих чиглэл өгчээ. Ингэхдээ О.Амартүвшин Хөвсгөл аймагт 60 сая 150 мянган төгрөгний санхүүжилт өгч, оролцооных нь хувиар хуваах тухай хэлсэн байна. Бүр сонгуульд ялалт байгуулбал тухайн мөнгийг нугалж өгөхөөр болсноо ч хэлжээ. О.Амартүвшин ийн их хэмжээний мөнгө хаяж байгаа нь нөгөө л ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэг болон МАНАН бүлэглэлийн дохиураар АН-ыг авахаар их хэмжээний хөрөнгө зарж байгаа юм биш үү гэх хардлагыг төрүүлэх нь гарцаагүй. О.Амартүвшин хэрвээ Хөвсгөл аймагт өгсөн шигээ хэмжээний мөнгийг 21 аймаг, 9 дүүрэгт тараавал нийт 1.8 тэрбум гаруй төгрөг болно. Энэ талаар сонссон АН-ын гишүүд “Бизнесийн ухаантай байж болно. Гэхдээ хүний үнэт зүйлийг худалдаж авч болдоггүй юм гэдгийг ойлгуулна” хэмээн бухимдаж, бас ч үгүй өөрсдийнх нь босгосон намыг МАН-ын угшилтай МАНАН бүлэглэлийн хүн дорд үзлээ гээд ширүүхэн байгаа ажээ. Үнэхээр ч өмнө нь бүлэглэл, фракцийн дохиураар, хэдэн төгрөгний төлөө саналаа өгч, намаа уруудахад гар, бие оролцсон АН-ын зарим гишүүн урьдны гашуун туршлагаа санан, энэ удаа ҮНЭТ ЗҮЙЛ-ийнхээ төлөө саналаа өгөх тухайгаа ч өөр хоорондоо ярих болж. О.Амартүвшинг сонгож Ардчилалд цэг тавих уу, Үнэт зүйлийнхээ төлөө өөрийн үзэл бодлоор даргаа сонгох уу гэдгийг АН-ын жинхэнэ гишүүд тун удахгүй харуулах бололтой.
скачать dle 12.0